Зөвлөгөө

Авиа компаниудын зөвшөөрөгдөх тээшний хэмжээ, анхаарах зүйлс

Нийтэлсэн: 24/11/2017 Сэтгэгдэл байхгүй

Нислэгийн үед тээшний хэмжээ, жингээ тохируулна гэдэг төвөгтэй асуудлуудын нэг. Авиа компани бүр харилцан адилгүй ачаа, тээш зөөвөрлөхийг зөвшөөрдөг тул та нисэх гэж буй авиа компанийнхаа талаар сайтар мэдлэгтэй байх нь чухал юм. Энэ удаагийн нийтлэлээр нислэгийн үед гарч болох эрсдэлээс сэргийлэн авиа компаниудын зөвшөөрөгдөх тээшний хэмжээний талаар танилцуулж байна.

Туркиш Эйрлайнс/Turkish airline/

Ачааны тоо Зөвшөөрөгдөх дээд хэмжээ/кг/ Тээшний хэмжээ /3 талын хэмжээ см-р/
Үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээ 
Бизнес зэрэглэл 2 ширхэг 30 кг /тус бүр/ 158 см
Экономик зэрэглэл 2 ширхэг 20 кг 158 см
Хүүхэд 1+1 /хүүхдийн тэрэг, carseat 23 кг + 23 кг 158 см
Гар тээш 
Бизнес зэрэглэл 2 ширхэг 8 кг /тус бүр/ 55х40х23
Экономик зэрэглэл 1 ширхэг 8 кг 55х40х23
Хүүхэд 1 ширхэг 8 кг 55х40х23

Аэрофлот  /Aeroflot/

Ачааны тоо Зөвшөөрөгдөх дээд хэмжээ/кг/ Тээшний хэмжээ /3 талын хэмжээ см-р/
Үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээ 
Бизнес зэрэглэл 2 ширхэг 32 кг /тус бүр/ 158 см
Comfort зэрэглэл 2 ширхэг 23 кг /тус бүр/ 158 см
Класс экономик зэрэглэл 2 ширхэг 23 кг /тус бүр/ 158 см
Экономик зэрэглэл 1 ширхэг 23 кг
Гар тээш 
Бизнес зэрэглэл 1 ширхэг 15 кг 115 см
Comfort зэрэглэл 1 ширхэг 10 кг 115 см
Класс экономик зэрэглэл 1 ширхэг 10 кг 115 см
Экономик зэрэглэл 1 ширхэг 10 кг

Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/

Ачааны тоо Зөвшөөрөгдөх дээд хэмжээ/кг/ Тээшний хэмжээ /3 талын хэмжээ см-р/
Үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээ 
Бизнес зэрэглэл 2 ширхэг 32 кг /тус бүр/ 158 см
Энгийн зэрэглэл 1 ширхэг 23 кг /тус бүр/ 158 см
Нялх хүүхэд 1 ширхэг 10 кг 115 см
Гар тээш 
Бизнес зэрэглэл 1 ширхэг 10 кг 115 см
Энгийн зэрэглэл 1 ширхэг 5 кг 115 см

Эйр Чайна /Airchina/

Ачааны тоо Зөвшөөрөгдөх дээд хэмжээ/кг/ Тээшний хэмжээ /3 талын хэмжээ см-р/
Үнэгүй тээвэрлэх тээшний хэмжээ 
Бизнес зэрэглэл 2 ширхэг 32 кг 158 см
First зэрэглэл 2 ширхэг 32 кг 158 см
Экономик зэрэглээл 1 ширхэг 23 кг 158 см
Гар тээш 
Бизнес зэрэглэл 2 ширхэг 8 кг 115 см
First зэрэглэл 2 ширхэг 8 кг 115 см
Экономик зэрэглээл 1 ширхэг 5 кг 115 см

Гар тээш болон үнэгүй тээвэрлэх ачааг зөв боож баглах нь маш чухал юм. Жишээ нь аерофлотоор тээвэрлэх 2 ширхэг тээш тань 60 кг хэдий ч нэг нь 40 кг нөгөө тээш  нь 20 кг байхаар багласан бол таны ачааг тээвэрлэхэд асуудал үүсэх эрсдэлтэй. Тиймээс ачаа тээшээ баглахдаа тухай авиа компанийхаа ачаа тус бүрийн зөвшөөрөгдөх жин, тоо ширхэгийг сайтар нягталж байгаарай.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглодог:

Үүнд:

  • тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм),
  • шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асагуур),
  • спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
  • шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
  • хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м),
  • идэмхий бодис,
  • цацраг идэвхит бодис,
  • их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис,
  • харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.
* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.

ХОЛБООТОЙ: Онгоцны суудал захиалах тухай

Сэтгэгдэл үлдээх